
Шинэчлэл хэмээн хамгийн чангаар ярьж суусан АН-ынханы үнэн төрхийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан олон нийтэд ил болгож орхив. Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "АН-ын даргад нэр дэвших бол урьдчилж 250 саяыг тушаах юм байна. Зардлын 10 хувь” хэмээн мэдэгдэж олны нүдийг орой дээр нь гаргаж, чихийг нь дэлдийлгэв. З.Энхболдын хэлсэн "надаас бусад АН-ын гишүүд бүгд нэр дэвших эрхтэй" гэдэг нь ч худлаа болсон.
Энэ зөвхөн 10 хувийн зардал гэхээр намын даргын сонгуулийн үнэ цэнэ 2 тэрбум 500 сая болж таарлаа. Улс орны эдийн засаг хямарчихсан энэ цаг үед ийм хэмжээний мөнгө төлж дарга болно гэдэг гайхамшигтай. Арга ч үгүй биз тэднээс өөр мөнгөтэй хүн энэ улс оронд байхгүй шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд төсвийн мөнгийг баруун солгойгүй цацаж, хувьдаа завшихыг нь завшсан тэдэнд ийм хэмжээний мөнгө бол 2500 төгрөг шиг л сонсогдож байгаа биз. Жирийн гишүүдийн зүүдлээд ч барамгүй энэ их мөнгө харин "бондын мөнгө залгисан” АН-ын хэсэг бүлэг нөхдийн халаасанд бий. Ингээд Ардчилсан нам шинэчлэгдэх хөг нь өнгөрч, нөгөө далан худалчийн үлгэр болоод өнгөрч байна.
"Шинэчлэгдсэн АН", "Намаа шинчилэх хэрэгтэй" гэх санаанууд хамгийн ихээр гарч байв. Гэтэл шинэчлэгдээд шинэчлэгдээд өөрчлөгдөхгүй шахуу хүмүүс намын шинэчлэлийг хийнэ гээд яриад явах нь хачирхалтай. Эх нь булингартай бол адаг нь булингартай л гэсэн шүү дээ. Хичнээн удаа ч байсан шинэ малгай өмссөн ч АН-ыг өнгөрсөн жилүүдэд дампууруулж байсан нөхдүүд дотор нь байсан цагт энэ нам хэзээ ч шинэчлэгдэж чадахгүй гэдэг нь туйлын үнэн.
Ингээд асар өндөр дэнчинтэй АН-ын даргын сунгаанд одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Г.Батхүү М.Чимиддорж нарын таван эрхэм нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн материалаа хүлээн авснаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ материалаа бүрдүүлэн Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа гардуулан өгсөн байна.
Тэгвэл намын даргад нэр дэвшинэ гэж амбиц гаргаж явсан П.Цагаан, Л.Болд нар нэр дэвшихгүй гэдгээ хэвлэлээр зарлав. Ийнхүү тэд саятнуудын тоглоомоос татгалзаж, Ж.Батзандан, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Г.Батхүү М.Чимиддорж нар саятнуудын тоглоомд оролцохоор зэхэж байна.
Б.Анир
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих