
"Сэтгэхүйн хурд” тэмцээнийг Аймгийн Төв номын сангийн захирал Ж.Цагаан нээж үг хэллээ. "Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх” хөтөлбөрийн 4 дэхь ээлжинд хамрагдаж буй хүүхдүүдийн дунд "Сэтгэхүйн хурд-2016” тэмцээнийг 2016 оны 12-р сарын 16-нд Аймгийн Төв номын сангийн соёл, олон нийтийн танхимд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтэн дээр 4 дэхь ээлжийн багцад хамрагдаж буй Б.Бямбаханд, Э.Номина нар найзууддаа сурсан дуу, шүлгээрээ ая дууны мэндчилгээ хүргэлээ.Уг тэмцээн 3, 3-аараа 6 баг болон оролцож Отгонцэцэг ахлагчтай "Бялзуухай” баг 50 оноо авч тэргүүн байр эзэллээ. Тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад ЯХИС ивээн тэтгэсэн байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=21438
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих