Шинэ жилийн баяраар үзэгчдийн хамгийн их тэсэн ядан хүлээдэг нэвтрүүлэг бол "Х-ТҮЦ” продакшны "Өвлийн инээмсэглэл”. Аглуу "Шинэ үе” продакшнд орж Х-ТҮЦ-чүүд Г.Ундармаа, Хүрэлээ хоёроор хүч сэлбэсэн. Тэгвэл энэ жилийн тэдний үзүүлбэрийн сюрприз зах зухаасаа задарч эхэллээ.
Үзэгчдийг зурагтынх нь өмнө уяж чаддаг "Монгол тулгатны зуун эрхэм”-ийг тэд баярын хөтөлбөртөө багтаажээ. Сонирхолтой нь П.Анужингийн дүрийг жүжигчин Т.Бархүү бүтээсэн байна. Угийн эмэгтэйлэг дүрд тун зохидог түүнийг бараг илүү хөөрхөн болж гэж харсан хүмүүс дуу алдаж байх чинь.
Харин Н.Онон яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн дүрийг бүтээсэн нь хол зөрсөнгүй бололтой. Тэдний зочин хэн байх бол, чухам юуг нь элэглэх нь вэ гэдэг сонихон байна даа.
Нэг үе 25 дугаар суваг телевизийн "Make in the Band” нэвтрүүлгийн "Anemone” хамтлаг хошин шогчдын сэдэв байсан бол одоо "Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн ээлж ирсэн бололтой.
Х.Тэргэл
zov.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих