
Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцож ойн баярын мэнд дэвшүүлж, Онол, үйлдвэрлэлийн бага хуралд амжилт хүсэв.
Хурлаар аймгийн Мал эмнэлгийн хөгжил, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Монголын мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, аймагт оношлогдож буй халдварт, гоц халдварт өвчний гаралт, тархалт, цаашид авах арга хэмжээ, гарсан халдварт өвчнүүд, тэдгээрийн онцлог, авсан арга хэмжээ, сургамж зэргийн талаар хэлэлцлээ.
Мөн үеэр салбартаа амжилт бүтээл гарган ажилласан хүмүүсийг шагнаж урамшуулан, мал эмнэлэг үржлийн тасгууд, хувийн малын эмнэлэг, эмч нар зэрэг 70 гаруй хүнд хөдөлмөр хамгааллын хувцас, нэг удаагийн халдвар хамгааллын хувцас, дээж хадгалах, зөөвөрлөх хөргөгч хөргүүр зэрэг 30 орчим сая төгрөгийн зүйлсийг гардуулав.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=21553
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.















Сэтгэгдэл бичих