
Аймгийн удирдлагууд шинэ оны анхны хуралдаанаа хийлээ. Хуралдааны эхэнд Аймгийн Эрүүл мэндийн салбарын шинэ жилийн баярын өдрүүдэд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ЭМГ-ын дарга Ч.Оюунаа мэдээлэл хийв. Аймгийн Засаг даргын орлогчоор Ш.Ёл, аймгийн Засаг даргын орон тооны Зөвлөхөөр н.Бас-Эрдэнэ нарыг томилсныг энэ үеэр танилцууллаа. Холбогдох байгууллага болон агентлагууд 2016 онд дэвшүүлсэн зорилтот жилийнхээ үр дүнг тайлагнах, ирэх оныхоо зорилтот жилийн ажлыг энэ 7 хоногтоо багтаан тодорхойлохыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн үүрэг болголоо. Түүнчлэн 2017 ондоо эрч хүчтэй, санаачлагатай байж зөв, зоригтой алхамуудыг хийх хэрэгтэйг сануулав. Агентлагууд дотроо тодорхой ажлын албадуудтай байдаг бол ЗДТГ-ын хэлтсүүд асуудал хариуцсан нэг мэргэжилтэнтэй байдаг. Тиймээс ажлын ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд ЗДТГ-аас гарч байгаа бодлого шийдвэрийг Тамгын газрын бодлогын мэргэжилтэн хариуцан, босоо тогтолцоо буюу дээд удирдлагаас ирж байгаа шууд хэрэгжүүлэх чиг үүргийн ажлыг агентлаг хариуцан гүйцэтгэх чиглэл өглөө.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=21674
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих