


Аймгийн ХХҮГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхгэрэл тус төвийн барилгын ашиглалтын хугацаа дуусч, хуучирч муудсан тул байрны асуудал тулгамдаж байгаа талаар ярьж байлаа. Мөн асруулагч нарын амьдралын ая тухтай орчинг бүрдүүлэхэд шаардлагатай хогшил, техник хэрэгслээр хангах, өрөө тус бүрт агааржуулалт, ариутгал халдваргүйжүүлэлт, тохижилтын ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа ажээ. Асрамжийн газрын ажилтнуудыг мэргэшүүлэх, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх асуудал чухал байгааг мөн үеэр аймгийн удирдлагуудад танилцууллаа. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус төвийн нөхцөл байдалтай танилцан, боломжтой бүхий л байдлаар цаашдын үйл ажиллагааг нь дэмжин ажиллахаа илэрхийлэв.

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=21700
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих