Монгол улсын засгийн газрын 05 тогтоолын дагуу хүн амын бие бялдарын
эрүүл мэндийг сахин хамгаалах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон
өнгөрүүлэх зорилгоор Биеийн тамир спортын газраас СӨБ-ын дундах"Цэнгэг
агаар-эм" цас мөсний баярыг зохион явууллаа.Тус тэмцээнд
2,3,4,5,6,7,8,11,12,14-р цэцэрлэгийн 100 гаран багш ажилчид албан
хаагчид цасны хөлбөмбөг, мөсөн шагай, олс таталт, чаргатай буухиа гэсэн 4
төрлөөр өрсөлдөж аваргаа тодрууллаа.Тэмцээн өрсөлдөөнтөй болж 1-р
байранд П.Нансалмаа эрхлэгчтэй 7дугаар цэцэрлэгийн хамт олон,2-р байранд
Улсын тэргүүний 14-р цэцэрлэгийн хамт олон,3-р байранд Д.Цогоо
эрхлэгчтэй 4-р цэцэрлэгийн хамт олон шалгарлаа.Тус тэмцээнд түрүүлж
шилжин явах цомын эзэн болсон 7-р цэцэрлэгийн хамт олон дараа жилийн цас
мөсний баярыг биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулахаар
боллоо.
dornodmedee.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=22039
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих