
Хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар авах болсонтой холбоотойгоор мэдүүлэг гаргах албан хаагчид мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөх, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас аймгуудын нийтлэг үйлчилгээний газруудын хэвийн үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд Дорнод аймагт нийтлэг үйлчилгээний алба байгуулах ажлыг зохион байгуулах талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий мэдэгдэв.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат шувууны томуу өвчин, цэцэг өвчний дэгдэлт хөрш зэргэлдээ улс орнуудад гарсантай холбоотойгоор ХХААГ-аас отор, нүүдэл, малын хөл хөдөлгөөнд анхаарахад аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагууд хамтарч ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
Мөн жил бүр болдог "Сар шинийн өнгө” үзэсгэлэн худалдааг нарийн төлөвлөн, өргөн цар хүрээтэй зохион байгуулах тал дээр анхаарч ажиллахыг сануулав.
Хогны асуудлаар тодорхой төлөвлөгөө, төсөл хөтөлбөр, тооцоо судалгаа хийж, хэрэгжүүлэхийг "Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-т, шөнийн цагаар хотоо гэрэлтэй, өнгө үзэмжтэй байлгах тал дээр анхаарахыг "Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-т тус тус даалгалаа.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн байгууллагууд үр дүнгийн гэрээгээ дүгнэх, ирэх жилийн үр дүнгийн гэрээ байгуулах, ирэх жилийн зорилтоо салбарын яамтайгаа уялдуулан тодорхойлон хэрэгжүүлэх шаардлагатайг дурдлаа.
БОЭТ-ийн ажлыг хөнгөвчлөх, ачааллыг жигд хуваарилах үүднээс өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжих бодлого болловсруулж, хэрэгжүүлэх асуудал чухал байгааг энэ үеэр онцлов.
Улаанбаатар хот болон бусад газар томилолтоор ажиллах агентлаг, хэлтсийн дарга нар болон мэргэжилтнүүд ижил төстэй байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан шинэ санаа гарган ажил хэрэгтээ тусгахыг зөвлөв.
Халхгол, үндэсний бүтээн байгуулалтын хөтөлбөрт хэрхэн хамтарч ажиллах талаар холбогдох байгууллагууд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст саналаа нэгтгэн хүргүүлэх, Хэрлэн сумын алслагдсан малтай өрхийн судалгааг гарган, нэг бүрчлэн уулзаж, тэдэнд нийгмийн үйлчилгээг хэрхэн зөв, хүртээмжтэй хүргэх талаар тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулахыг холбогдох газруудад тус тус даалгав.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих