
Түмэнхаан багийн Иргэд Нийтийн хурал 2017 оны 01-р сарын 24-ны өдөр ЕБС-ийн "Урлаг” танхимд зохион байгуулагдлаа. Хурлаар ИНХ-ын дарга, тэргүүлэгчид болон багийн Засаг даргад нэр дэвшүүлж, сонгох асуудлыг хэлэлцсэн. Багийн ИНХ-ын даргаар нийт сонгогчдын 47,3 %-ийн саналаар Л.Батболд, ИНХ-ын тэргүүлэгчдээр Ш.Уранбилэг, Р.Пүрэвдорж, Б.Ариунаа, Д.Наранбаатар нар тус тус сонгогдов. Багийн Засаг даргад нэр дэвшигчдээс олонхийн буюу нийт сонгогчдын 74,2, %-ийн санал авсан Өнөбаярын Отгонбаатарыг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг дарга Д.Дэмчигсүрэнд уламжиллаа
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=22273
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих