
Уг хэлэлцээрээр Польш улсаас 50 сая еврог 28 жилийн хугацаатай зээлэхээр тохирсон байна. Зээлийн хүү жилийн 0.15 хувь байх бөгөөд уг хөрөнгийг дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зарцуулахаар төлөвлөж байна хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх болов.
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=22379
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих