
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд "Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ Засгийн газар, БОАЖЯ ямар ажил хийж байгаа, сүүлийн 25 жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар хэрхэн яаж хөгжив, эдийн засагт ямар өгөөжтэй байсан зэрэг асуудлаар хэлэлцсэн. Энэ үеэр миний өгсөн мэдээллийг буруу ташаа ойлгож, олон нийтийн сүлжээгээр гуйвуулан цацаж, нийгмийг талцуулсан. Үүнийг зохион байгуулалттай гэж харж байгаа учраас тайлбар өгч байна. Монголын аялал жуулчлалын салбарт одоогийн байдлаар 54 мянган хүн ажиллаж байна. Зуны саруудад улирлын чанартай орлого олдог. 2016 онд манай улсад 404 мянган жуулчин ирсэн. Манай эдийн засагт 312 сая ам.долларын орлогыг олсон. Аялал жуулчлалаас олсон мөнгө нь олон хүнд жигд тарж очдог онцлогтой. Тиймээс аялал жуулчлалын салбарыг утаагүй үйлдвэрлэл гэж нэрлэж байгаа. Ажилгүйдэл ядуурлыг бууруулахад хамгийн бодитой хувь нэмэр оруулж байгаа гэж үздэг салбар юм.
1990 оноос хойш аялал жуулчлалын салбар тийм ч сайн хөгжиж чадсангүй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр хөгжлийн үйл явц нь өрнөж эхэлсэн. Яагаад хөгждөгггүй. Яагаад 400-500 мянган жуулчин ирэхээс өөрөөр олон хүнийг татаж чадахгүй байна вэ гэдэг асуудалд дүгнэлт хийх шаардлагатай гэж Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанд гишүүд ярьсан.
Цаашдаа аялал жуулчлалыг хэрэгжүүлэхэд ямар бодитой арга хэмжээ авах, хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэг асуудалд яам арга хэмжээ авч ажиллаж байгаа. Уулын толгой болгоноо ухаж, мал нь уух усгүй болох вий. Эх дэлхийдээ бид юу үлдээж өгөх вэ гэх асуулт монгол төрийн бодлогын анхаарлын төвд байх ёстой гэж боддог. Орхон голын асуудлаар хуулийн байгууллагад хандаж, 14 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Одоо удахгүй алтны улирал эхэлнэ. Энэ үеэр гол горхи бохирдуулах ажиллагаа хийгдвэл зогсоох ёстой. Оронд нь бид юу хийх ёстой вэ. Аялал жуулчлалаа хөгжүүлэх ёстой. Яаж жуулчдыг татаж, ирүүлэх вэ гэдэг ажлыг хийж байна. Гэтэл энэ ажлыг маань мушгин гуйвуулж, буруу ташаа мэдээлэл тарааж байна.
Жуулчдын тоо яагаад нэмэгддэггүй вэ. Нэгдүгээрт, Визний асуудал хүндрэлтэй байдаг гэж гадны жуулчид үздэг. Өөрөөр хэлбэл, интернэтээр визээ авч болдоггүй. Заавал тус улсын Элчин сайдын яам, консулын газар хандаж виз авдаг. Энэ тохиолдолд жуулчдын монгол руу хандах хандлага муу байдаг нь олон улсын байгууллагуудын хийсэн судалгаагаар гарсан.
Хоёрдугаарт, Агаарын тээврийн үнэ өндөр. Олон улсын зах зээл дээр аялалын бүтээгдэхүүн зарлагдсаны дараа нисэхийн үнээ зарладаг. Өөрөөр хэлбэл, иргэний агаарын тээврийн үйлчилгээ зах зээлийн эдийн засгийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тиймээс энэ асуудлыг зохицуулах шаардлагатай байгаагаа Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанд ярьсан.
Гуравдугаарт, Жуулчны бүтээгдэхүүний нэр төрөл цөөн байна. Өөр хоорондоо ялгаа байхгүй, өндөр үнэтэй. Аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадварыг бууруулж байна. Тиймээс монгол орныг зорин ирж байгаа хүмүүст төрөл бүрийн үзэж харах зүйл хомс байна гэж ярьдаг. Тиймээс төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна гэж бодлого тодорхойлсон.
Тодруулбал, нэгдүгээрт Улаанбаатарыг аялал жуулчлалын үүд хот болгож, хөгжүүлэх шаардлагатай.
Хоёрдугаарт, Хөвсгөл орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарим асуудлыг шийдвэрлэх
Гуравдугаарт, Хэнтий аймагт аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх
Тиймээс монгол улсад ирэх жуулчдыг аль болох хөнгөлөлттэй, 6-9 сарын хооронд гуравхан сарын дотор монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа
-Таны албан өрөөндөө гитар тоглож байгаа зураг дэлгэгдлээ. Таныг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж иргэд талцаж байна?
-Тэр зургыг гаргаж тавьсанд би бас гайхсан. Нэгдүгээрт, төрийн албан өрөө биш. Би худлаа ярихыг хүсдэггүй. Төрийн ордны өрөө ч биш, БОАЖЯ-ны өрөө ч биш. Би байгуулсан сургуульдаа охиныхоо өрөөнд амралтаараа сонгуулийн өмнө очсон үеийн зураг байна лээ. Согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Зураг дарах хэрэггүй гээд гараараа хааж байгааг харсан байх. Би ядарсан үедээ гитар тоглодог. Тоглох ч дуртай. Архи огт ууж чаддаггүй. Миний бие ч хүлээж авч чаддаггүй юм. Тэр зургийг тараасан хүнийг би мэдэж байгаа. Тэр хүнд хүн чанарын хэлтэрхий байна уу даа гэж би бодож байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих