
"Монголын эдийн засгийн чуулган-2017” энэ сарын 30, 31-нд Төрийн ордонд болно. Энэ удаагийн чуулган "Тогтвортой бодлого, хариуцлагатай түншлэл” сэдвийн дор болох аж. Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд нээх бөгөөд нэгдсэн хуралдаан "Хөрөнгө оруулалтын орчин ба тогтвортой байдал” сэдвээр өрнөх нь. Тэгвэл салбар хуралдаан "Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр-томоохон төслүүд”, "Бизнес дэх төрийн зохистой оролцоо”, "Бизнесийг эрх зүйгээр нь дэмжих нь” сэдэвтэй байх гэнэ.
Сүүлийн өдөр буюу 31-ний чуулганыг Ерөнхийлөгч нээх гэнэ. Энэ өдөр макро эдийн засгийн талаар ярилцах аж. Мөн Лондоны хөрөнгийн биржид хэрхэн хөрөнгө босгох вэ зэрэг салбар хуралдаануудаар үргэлжлэх юм байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=22969
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих