
Монгол улсын авто тээврийн төлөөлөгчид, БНХАУ-ын зам тээврийн төлөөлөгчдийн 30 дахь удаагийн уулзалтаар хэлэлцэн тохиролцсоны дагуу Монгол улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэл тогтмол зорчигч тээврийн үйлчилгээг явуулахаар болжээ. Монгол улсын Тал нутгийн Хэрлэн ХХК, Монгол аялал ХХК компаниуд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан 2017 оны 03-р сарын 27-ны өдрийн 11 цагт уг чиглэл зорчигч тээвэрлэлт эхлүүлэхэд бэлэн болжээ.
Эхний удаад 7 хоногийн даваа, лхагва, баасан гарагуудад явуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд цаашдаа хүн урсгал нэмэгдвэл 7 хоногийн 5 өдөр болон өдөрт хоёр удаа автобус явах боломжтой талаар Авто тээврийн үндэсний төвийн Дорнод салбарын дарга Д.Пүрэв-Очир ярилаа. Нэг талын замын зардал 44 мянган төгрөг байх юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=23031
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих