
Уг хөтөлбөрт Их, дээд сургууль, коллежийн бакалаврын өдрийн ангийн 1 дүгээр дамжааны оюутан, суралцагчдыг хамрагдаж буй юм.
Монгол Улс 2013 оноос эхлэн "Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежийн бакалаврын өдрийн ангид суралцаж буй 18 насанд хүрсэн 1 дүгээр дамжааны оюутнууд сайн дурын үндсэн дээр цэргийн жинхэнэ албыг "Цэргийн ерөнхий бэлтгэл”, "Цэргийн тусгай бэлтгэл”-ийн шаталсан сургалттайгаар 4 сарын хугацаанд хаах юм. Дорнод аймагт энэ жил 50 оюутан цэрэг бэлтгэнэ.
Дорнод аймагт "Оюутан цэрэг” хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн жил Дорнод, Говьсүмбэр аймгийн нийт 100 оюутан цэргийг аймагтаа бэлтгэсэн юм. Энэ жил манай аймагт нийт 50 оюутан цэрэг бэлтгэх ба үүний 20 нь Говьсүмбэр аймгаас ирэх юм. Оюутан цэрэгт хөтөлбөрт Дорнод их сургууль 11 оюутан, Политехник коллеж 15, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 4 оюутан нийт 30 тэнцжээ. Тэнцсэн оюутнууд 04 сарын 01-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд Дорнод Политехник коллежийн Цэргийн танхимд Цэргийн ерөнхий бэлтгэлд суралцах юм. Үүний дараагаар дахин 2 сарын хугацаанд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид Цэргийн тусгай бэлтгэлд хамрагдан цэргийн жинхэнэ албыг хааж дуусан, тангараг өргөнө. Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсанаар суралцах хугацаандаа цэргийн жинхэнэ албыг хаах, цаашлаад төрийн албанд ороход хүндрэлгүй зэрэг ач холбогдолтой учир оюутнууд сайн дураараа хамрагдах сонирхол нэмэгдэж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.













Сэтгэгдэл бичих