Дорнод аймгийн Монгол Ардын Намын хороо, аймгийн Ахмадын Чавх харвааны
холбоотой хамтран уламжлалт "Алтан аргай” ахмадын чавх харвааны
тэмцээнийг 2017 оны 3-р сарын 23-нд зохион байгууллаа. Аймгийнхаа
ахмадын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, идэвх оролцоог
нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнд 45 харваачид оролцсоноос Багийн
тэмцээнд Тэргүүн байранд Чойбалсан сумын Ү.Төмөрбаатар ахлагчтай
харваачид, Дэд байранд аймгийн захиргааны Р.Лхүндэв ахлагчтай харваачид,
Гутгаар байранд Хэрлэн сумын 9-р багийн Л.Бямбажав ахлагчтай харваачид
орсон байна.
Цуваа харвааны тэмцээнд 42 тамирчид оролцсоноос Т.Гарьд Тэргүүн байр, У.Эрдэнэцогт Дэд байр, П.Буянхишиг Гутгаар байр эзэлсэн байна. С.Галсан, Ү.Төмөрбаатар нар Тусгай байр эзэлжээ. Харваачиддаа баяр хүргэж, удахгүй болох Улсын чавх харвааны тэмцээнд нь амжилт хүсье.

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=23157
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих