Монгол улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зүүн, өмнөд бүсийн Эрчим хүчний аж ахуй нэгж байгууллагуудын албан хаагч нарын дунд зохион явагдсан ажил мэргэжлийн аварга шалгаруулах "Марш тактик, тусгай бэлтгэл”-ийн тэмцээныг Онцгой байдлын газар, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээн нь аюулт үзэгдэл, гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах арга хэмжээг авах, нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг сорих, дадлага олгох, сэтгэл зүйн болон бие бялдарын бэлтгэлийг хангуулах, харилцан туршлага солилцох, Онцгой байдлын алба болон Эрчим хүчний байгууллагуудын үйл ажиллагааг ард иргэдэд сурталчилах зорилгоор хамтран ажиллалаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=23879
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих