Энэ сарын 2-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо
болсон Үндэсний сурын эрэгтэйчүүдийн багийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд
Монгол Улсын Гарамгай харваач Н.Нацагдорж ахлагчтай
Дорнод аймгийн эрэгтэй баг харваачид амжилттай оролцон дэд байрт шалгарч мөнгөн
медаль хүртсэн билээ. Тус тэмцээн нь гурван жилийн өмнөөс эхлэн зохион
байгуулагдах болсон бөгөөд өмнө нь холимог багийн тэмцээн зохион байгуулагдаж
байх үед буюу 2002 онд багаараа мөнгөн медаль хүртэж байсан амжилтаа ийнхүү 15
жилийн дараа бататган оролцлсон билээ.
Улсын аварга шалгаруулах тэмцээний дэд байранд
шалгарсан баг тамирчдыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Сурын холбооны тэргүүн
Ч.Ганбат нар хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын Спортын дэд мастерын
болзол хангасан харваач Д.Бамбалдорж, А.Дашням, Г.Эрдэмбэлэг нарт энгэрийн
тэмдэг, цолны үнэмлэхийг нь гардуулан өглөө.
Баг тамирчдын маань уралдаан тэмцээндээ амжилттай
оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлсэн П.Алтанцэцэг захиралтай "Таны
жолоо" авто сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.
Эрийн хийморь шингэсэн сурын алтан зурхай өнөд ивээг.
ДОРНОД АЙМГИЙН СУРЫН ХОЛБОО
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=24103
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих