-Түргэн тусламжийн автомашин, Томограпийн аппарат, мэс заслын гэрэл, ходоодны дуран, хяналтын монитор, нярайн инкубатор, нярайн дулаацуулах ширээ гэх мэт олон тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэжээ-
Дорнод аймгийн БОЭТ болон Гурванзагал, Чойбалсан, Сэргэлэн сумдын Эрүүл мэндийн төвүүдэд нийт 4 ширхэг түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөх ёслол Эрүүл мэндийн яаманд боллоо. Аймгийн эрүүл мэндийн салбарт хэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмж, автомашинуудын хөрөнгө зардлыг шийдвэрлүүлэх талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хөөцөлдсөний дагуу Эрүүл мэндийн сайдын багцад тусгуулж, эхний ээлжинд эдгээр автомашинуудыг хүлээн авч байна.
Түүнчлэн Дорнод аймагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд болох компьютерт томографийн аппарат, мэс заслын гэрэл, ходоодны дуран, хяналтын монитор, нярайн инкубатор, нярайн дулаацуулах ширээ, нярайн шарлагын аппарат, В, С вирус тоолох аппарат, багийн эмчид 10 мотоцикль гэх мэт шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилт бүрэн шийдэгдсэнийг мэдэгдэж, батламж гардуулсан юм.
Эдийн засаг хямарсан энэ цагт байтугай хямралгүй байх үед ч энэ удаагийнх шиг өндөр хэмжээтэй хөрөнгө оруулалтууд нэг дор хийгдэж байгаагүй гэдгийг Дорнод аймаг дахь БОЭТ-ийн дарга Д.Должин ярьж байв. Ялангуяа компьютерт томографийн аппарат, туулах чадвар сайтай автомашин, тоног төхөөрөмжүүдийг нийлүүлснээр эмч, эмнэлэгийн ажилтнуудын бүтээмж, үйлчилгээний чанарт ахиц авчирна хэмээн онцолж байсан юм.
Ийнхүү 2017 онд Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтууд автомашинаа хүлээж авснаар эхэллээ. БОЭТ болон сумдын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд хөрөнгө санхүүг хөөцөлдөж шийдвэрлэсэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт баярлаж талархсанаа илэрхийлсэн юм.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих