Нийгмийн хамгаалалын салбарын "НЭЭЛТТЭЙ ХААЛГА"-ны өдөр 2 дахь өдрөө үргэлжилж байна.Өдөрлөгийн нээлтэнд УИХ-н гишүүн, Засгийн газрын гишүүн, ХНХ-н сайд Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ХХҮЕГ-н дарга П.Нямдаваа болон албаны хүмүүс, нийгмийн салбарынхан, ажил олгогчид, иргэд оролцлоо.Өдөрлөгт нийгмийн хамгаалалын салбарын агентлаг газар хэлтсүүд , мэргэжлийн сургалтын байгууллагууд, ажил олгогчид оролцож өөрсдийн үйл ажиллагааг сурталчилахын хамт шинээр батлагдсан хууль тогтоомж үйл ажиллагаагаа иргэдэд хүргэж байгаа юм.Мөн ажил зуучлах, эрүүл мэнд нийгмийн даатгалын цогц үйлчилгээ үзүүлэх, хүүхэд хамгаалал, залуучуудын хөгжлийн талаар авч байгаа төр засаг орон нутгийн бодлого шийдвэрийг танилцуулсан юм.Энэ өдрүүдэд нийгмийн хамгаалалын салбарын байгууллагууд 26 нэр төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
dornodmedee.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=24358
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих