Уржигдар буюу 6-р сарын 26-ны өдөр Матад сумын төвөөс баруун хойш 75 км-т оршдог Жаргалант багийн "Шанаган хоолой” гэдэг газар хоёр хүн худагт живж амиа алдсан хэрэг гарлаа. Амиа алдсан хүмүүс Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат 31 настай эрэгтэй А, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харъяат 32 настай П нар байжээ.
Хүн худагт живсэн тухай дуудлагыг Сүхбаатар аймгийн ОБГ хүлээн авч, маргааш өглөө нь цогцсыг гаргаж авсан байна. Хэргийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих