Дорнод аймгийн хүн амын дунд амны хөндийн өвчлөлийн тархалт их байгаа тул шүдний тусламж үйлчилгээг сайжруулах, тэр тусмаа алслагдсан нутгийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор аймгийн Засаг даргын санаачлага, дэмжлэгтэйгээр орон нутгийн болон аймгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Халхгол, Баян-Уул сумын сум дундын эмнэлгүүдэд тус бүр 1, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2 шүдний эмчилгээний суурин аппарат буюу Бор машин шинээр нийлүүллээ.
Тус 2 аппаратын давуу тал нь өөр дээрээ амны хөндийн дотоод байдлыг харах Орал камер, шүдний ломбо тавихад ашиглагддаг гэрлийн ломбоны аппаратыг нэмэлтээр багтааснаараа шинэлэг давуу талтай.
Шинэ аппарат нийлүүлэгдсэнтэй холбоотойгоор энэ оны 7 сараас эхэлж БОЭТ-д хүүхдийн шүдний кабинет шинээр нээгдэх юм.
Мөн аймгийн Засаг дарга 5-р сарын 11-нд залуу эмч, багш нартай уулзах уулзалтын үед гарсан саналыг хүлээн авч шүдний дижитал рентген аппарат, сэргээн засах эмчилгээнд Искра аппарат нийлүүлэгдэхээр худалдан авах ажиллагааг зохион байуулаад байна. Ингэснээр шүдний тусламж үйлчилгээ болон сэргээн засах тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж хүртээмж сайжрах юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=24450
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих