Саяхан болсон тайлан сонгуулиар ГДРМ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Чинзориг, НХА-ийн ҮЭ-иин хорооны дарга Ц.Цогзолмаа, УБНХТ-| ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Энхжаргал, НГЧ-2-ийн ҮЭ-ийн хорооны дарга Л.Ганзам, ХБХ-ийн ҮЭ-ийн хорооны дарга Х.Баттөр, ШЧ-1-ийн ҮЭ-ийн хорооны дарга Т.Болдбаатар нар анхан шатны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын үүрэгт ажлыг шинээр сонгогдсон хороон даргадаа хүлээлгэн өгсөн юм. Тэднийг МТЗ-чдын ҮЭХ хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийллээ.
ҮЭ-ийн хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, гишүүдийнхээ эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрх, эрх ашгийг хуулийн дагуу хамгаалан ирсэнд МТЗ-чдын ҮЭХ-ны нэрийн өмнөөс болон мянга мянган ҮЭ-ийн гишүүдийн нэрийн өмнөөс баярлаж буйгаа энэ үеэр МТЗ-чдын ҮЭХ-ны дарга Х.Эрдэнэ илэрхийлсэн юм.
ХӨДӨЛМӨР
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=2457
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих