Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 86 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс аймгийн цолтой 128 бөх зодоглож наадамчин олныхоо өмнө зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдаж Булган сумын харьяат, ДБЭХС-ТӨХК-ний бөх аймгийн заан Г.Шинэзориг түрүүлж аймгийн арслан цолны болзол хангаж, Цагаан-Овоо сумын харьяат аймгийн Арслан Б.Ариунмөрөн үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Баян-Уул сумын харьяат аймгийн арслан Г.Төрмөнх, Төв аймгийн харьяат аймгийн харцага н.Өсөхбаяр нар шөвгөрч Дорнодчуудыг өндөлзүүлсэн сайхан барилдаанууд гарч сайхан наадлаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=24587
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих