Энэ сарын 5-нд Баабар өөрийн baabar.mn сайтад "Монголчуудын гарал үүсэл” гэсэн өгүүлэл нийтэлжээ. Баабар монголчуудын гарал үүслийн асуудлаар хүмүүс намайг буруу ойлгоод байна гээд, үүнийгээ залруулах санаатай шинэ өгүүлэл бичсэн ажээ. Монголчууд Баабарыгаа нэг юм мэддэг болсон юм хойно, юу ч бичсэн нэг их ач холбогдолд өгч, сүйд болохоо больж дээ.
Харин түүний шинэ өгүүлэл Оросын Буриадуудын анхаарлыг татав. Түүний өгүүллийг Буриадын asiarussia.ru сайтад орчуулан нийтэлсэн нь зарим буриад хүмүүсийн дургүйцлийг төрүүлсэн бололтой. Баабар өгүүлэлдээ монголчуудыг "Хойд Хятад" ангилалд оруулж бичээд, буриадуудыг болохоор "Тунгус, манж" галбирт багтаасан нь тэднийг ийнхүү эмзэглүүлсэн ажээ. Баабарын бичсэнээр, "Монголчууд дотроо гурван өөр галбирт хуваагддаг... Тухайлбал ихэнх буриадууд тунгус галбирт хамаардаг ба үүнийг тэдний төвгөр шанаа, жартгай нүдээр амархан ялгаж болох” юм.
Баабар хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгос руу гүйдэлтэй болж, Монгол-Солонгосын гарал үүслийн талаар сурталчлан бичдэг байсан. Харин одоо монгол, буриадууд Хятад-Манж ангилалд багтах талаар бичээд эхэллээ.
Аагий
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих