Наран ургах зүг, Монголын минь зүүн хязгаар, Дорнод аймаг Чойбалсан хот минь нэгэн өглөөг шинэ иргэнээр бүлээ нэмэн угтлаа. Энэ баярт мөчид анхны хүүгээ өлгийдэн авсан аавын талархлын мэндчилгээг зон олны сайт Чойбалсан.мн Дорнодчууддаа хүргэж байна.
Сайн байцгаана уу, Дорнод нутгийн зон олон минь. Дэлгэр сайхан зун дуусч, алтан намар айсуй. Хүн бүрийн их ажлын чимээтэй өдрүүдийг угтаж буй үед магнай тэнийлгэсэн үйл явдал гэр бүлд минь тохиолоо. 2017 оны 08 дугаар сарын 22-ны 04 цаг 12 минутад гэргий минь амаржиж, бид хөөрхөн хүүтэй боллоо. Хүний амьдрал олон сайхан үйл явдлаар дүүрэн, гэхдээ шинэ хүн хүлээн авах шиг дэндүү сайхан үйл явдал үгүй биз. Эмэгтэй хүний төрөх үйл явц гэдэг ямар бэрх, хүнд хүчир даваа байдгийг эрчүүд төдийлөн ойлгохгүй байдаг юм. Тэр их өвдөлтийг даван бяцхан хүүгээ төрүүлсэн хайр татам гэргийгээ харахаар л баярын нулимс унагамаар санагдана. Мөн бидэнд баяр баяслыг өгсөн энэ үйл явдалд хамгийн том хувь нэмрээ оруулсан эрхэм хүмүүст чин сэтгэлийн талархлаа илэрхийлэх зөв хэмээн бодож Чойбалсан.мн сайтаар дамжуулан хүргэж байна. Дорнод аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн\БОЭТ\-н Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн нийт хамт олонд, Онцгойлон 08 дугаар сарын 22-ны ээлжийн жижүүр, эх барих эмч Өлзийжаргал, эх баригч Б.Ариунсайхан, Болорцэнгэл болон нярайн сувилагч, асрагч зэрэг эмнэлэгийн албан хаагчид та бүхэнд баярласан талархласнаа илэрхийлмээр байна. Та бүгдийн амьдралд хамгийн сайн сайхан, ажил үйлс өндөр амжилтыг хүсэе.
Дорнод нутгийн зон олны минь зовхи нь өөдөө байг ээ
Монголын минь үрс маш олон болтугай.
Дорнод аймгийн Хэрлэн сум, 2-р багийн иргэн, 4.3 кг хүүгийн аавын талархсан сэтгэгдэл.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих