Тус цэцэрлэгийн ариун цэврийн өрөөг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр засч дуусгажээ. Нийт 20 орчим сая төгрөгний санхүүжилттэй энэхүү засварын материалыг "ЭС ЖИ ЭМ” ХХК нийлүүлсэн бол засварын ажлыг цэцэрлэгийн ажилтан албан хаагчид болон хүүхдүүдийн эцэг эх хамтран хийж гүйцэтгэлээ.
Хэрлэн сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Бадраа хэлэхдээ: Ариун цэврийн өрөөний хувьд өмнө нь бариулгүй учраас хүүхэд суултуураас барьдаг тосгуурын шугам хоолой ил, суултуур цөөхөн болхоор бид бие биеэ хүлээдэг, зай бага,зохион байгуулалт буруу учраас олон хүүхэд зэрэг ашиглахад хэцүү зэрэг хүндрэлүүд тулгардаг байсан. Энэхүү засварын ажил хийгдсэнээр хүүхэд бие дааж ашиглахад хялбар болсон төдийгүй суултуур нь хүүхдийн өндөрт тохирсон, суултуур хоорондын зай томссон, бариул бүхий тусгаарлагчтай болсон, суултуурын тоо нэмэгдсэн, шал хальтардаггүй болсон зэрэг олон давуу талтай болсон. Иймд хүүхдүүдийн минь энэхүү эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч хөрөнгө мөнгөний асуудал шийдэж өгсөн орон нутгийн удирдлагууддаа талархал илэрхийлье. Бид хичээлийн шинэ жилдээ ийнхүү бэлэн боллоо” хэмээн ярьлаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.











Сэтгэгдэл бичих