Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, ололттой болон бэрхшээлтэй асуудлыг орон нутгийн түвшинд хэлэлцэж, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох санал зөвлөмж гаргах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэлтсийн дарга С.Дамбий, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Хадхүү, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөл, холбогдох хэлтэс агентлагуудын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, Дорнод политехник коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Адуунчулуун ХК, Дорнод гурил ХХК, Дээшлэх нар ХХК, Ган Хэрлэн ХК, Афта ХХК, Дорнод аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, иргэдийн төлөөлөл нийт 40 хүн оролцлоо.
Уг хэлэлцүүлгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хууль тогтоомжийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны тулгамдаж буй асуудал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын талаар хэлэлцэж санал сонилцлоо.
dornodmedee.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=24979
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих