Монгол улсын Засгийн газраас хүн амаа вируст хепатитаас сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, элэгний өвчлөл, эндэгдлийг бууруулах ажлыг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх асуудлын нэгэнд тооцож онцгой анхаарал хандуулсаар ирсэн. Үүний тод жишээ болох "Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Вируст хепатит ба элэгний хавдрыг эрт илрүүлэх” төслийг Олон улсын төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагуудаас санаачлан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,Аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран Дорнод аймагт хэрэгжүүлж байна.
Монгол улс нь хепатитийн В,С вирусын халдварын тархалт өндөр орны нэг багаад 100,000 хүн ам тутамд элэгний хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас 7 дахин их байна. Тэгвэл Дорнод аймагт элэгний хавдрын нас баралт улсын дунджаас 2 дахин өндөр байгаа нь анхаарал татсан асуудал юм. Иймд энэхүү төсөл нь цаг үеэ олсон ажил байлаа.
Монгол улс 2020 он гэхэд элэгний С вирусын голомтыг устгаж, халдварын тархалтыг бууруулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "FIRE” төрийн бус байгуулагаас санаачлан дэлхийн өнцөг булан бүрт байгаа сайн санаат хүмүүсийн дэмжлэгтэйгээр уг төсөл хэрэгжиж байна. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд "FIRE” төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал хадагтай Мередит Поттс оролцлоо.
Энэхүү оношилгоог энэ оны 5 дугаар сард эхлүүлж байсан бөгөөд манай аймагт өнөөдрийн байдлаар зорилтот насны 11625 хүн буюу 57,9 орчим хувийг илрүүлэх шинжилгээнд хамруулсан үр дүнтэй байна. Цаашид энэхүү төсөл аймгийн төвд төдийгүй сумдад хуваарь гарган үнэ төлбөргүй явагдах юм. Энэ сарын 16,17-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд үзлэг явагдана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.











Сэтгэгдэл бичих