Аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газрын дарга Мөнхгэрэл хөтөлбөрийн талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Төрийн захиргаа, эрүүл мэнд боловсрол, дэд бүтцийн салбарт ажиллаж байсан туршлагатай ахмадууд тухайн салбартаа байгууллага хамт олон залуустаа ажлын арга туршлагаа зааж зөвлөн туслах юм байна. Ахмад багш Түмэнжаргал төрийн болон төрийн бус байгууллагуудад ажилагсадад Монгол хэлний зөв бичих дүрэм, албан бичгийн найрулга зүй сэдвүүдээр зөвөлгөө хичээл өгөх хөтөлбөр боловсруулсан байна. Ахмад эмч Дулмаа төрөл бүрийн өвчин түүнээс урьдчилан сэргийлэх дасгал боловсруулсан бөгөөд энэ чиглэлээрээ зөвөлгөө үзүүлэх боломжтой бол Аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Цэрмаа эмэгтэйчүүдийн боловсролын чиглэлээр болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чиглэлээр зөвлөх үйлчлэх үзүүлэх боломжтой талаараа ярьлаа. Ахмадуудаас зөвлөх үйлчилгээ авах хүсэлтэй байгууллага хүмүүс болон Зөвлөх үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй ахмадууд Аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газарт хандан зөвөлгөө авч Зөвлөх үйлчилгээнд хамрагдаж болох юм байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=25114
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих