Киргизийн Бишкек хотноо "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах" анхдугаар тэмцээнээс Дорнодын шатарчин Ц.Түмэнбаяр "АЛТАН МЕДАЛЬ"хүртлээ. Тэмцээнд 13 орны 110 шатарчин сонсгол, хараа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэсэн 3 төрөлд өрсөлдлөө.
Мөн "Тулгуур эрхтний бэрхшээлтэй" эмэгтэй төрлөөс Спортын мастер Мижгээгийн Хишигбаяр хүрэл мeдаль хүртжээ.
Монголоос нийт таван шатарчин энэхүү тэмцээнд оролцсон юм.
МШХ хөгжлийн бэрхшээлтэй шатарчиддаа нийт 4,300,000₮-ийн дэмжлэг үзүүллээ.
Монголын шатарчиддаа баяр хүргэе! #МОНГОЛЫНШАТАРЫНХОЛБОО
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=25180
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих