Яаралтай түргэн тусламжийн тасаг өнөөдөр чанарын өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт БОЭТ ийн дарга Д.Должин, ГХСЭШЭД захирал Х.Ууганцэцэг, Чанарын албаны дарга Д.Ганхүрэл болон тасгуудийн эрхлэгч нар, ахлах сувилагчид, ЭМГ-ын эмч төлөөлөгч нар, ӨЭМТ –ийн эмч нар, Онцгой байдлын эмч, Цагдаагийн түр саатуулах байрны дарга, ШШГЕГ – ын эмч нар хүрэлцэн ирж оролцлоо.
Чанарын өдөрлөгийн хүрээнд тасгийн танилцуулга болон тусламж үйлчилгээг багаар хэрхэн ажиллах үзүүлэн сургалт хийж, ажлын зохион байгуулалт сайжруулах зорилгоор 5С зарчимыг хэрэгжүүлсэн ажлыг танилцуулав. Мөн оролцсон зочид төлөөлөгч нарт АСТ ба АЛТ –ийн алгоритимийг гардуулав.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=25187
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих