Долоо хоног бүрийн даваа гарагт болдог Удирдах ажилтны шуурхай хуралд аймгийн Эрүүл мэндийн газраас алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа тухай мэдээллийг хийлээ. Өвөлжилтийн бэлэн байдлыг сайжруулах, алслагдсан хөдөө орон нутгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. Энэ үеэр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд амны хөндийн үзлэг, эмчилгээг хийнэ. Мөн төрөлжсөн /нүд, шүд, дотор, ЭХО, эмэгтэйчүүд, хүүхэд, мэдрэл, чих, хамар, хоолой/ мэргэжлийн эмч нарын үзлэг явагдаж шаардлагатай үйлчлүүлэгчийг хэвтэн эмчлүүлэх зэрэг үйлчилгээнүүд хийгдэж байгаа юм. Энэ сарын 11-ээс 21-ний өдрийн байдлаар Чойбалсан, Чулуунхороот, Сэргэлэн, Баяндун сумдад нийт 1764 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 826 иргэдийг эмийн эмчилгээнд хамруулж, 81 иргэнд сэргээн засах эмчилгээг зөвлөн, 12 иргэнд хэвтэх бичиг хийж, дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлсэн байна. Бусад сумдад дараах хуваарийн дагуу ажиллана.
Хөдөлгөөнт эмнэлгийн сумдад ажиллах хуваарь
№ Сумдын нэрс – Ажиллах хугацаа
1 Гурванзагал – 9 дүгээр сарын 25-26-ны өдөр
2 Дашбалбар – 9 дүгээр сарын 27-28-ны өдөр
3 Цагаан-Овоо – 10 дугаар сарын 02-03-ны өдөр
4 Баян-Уул – 10 дугаар сарын 04-05-ны өдөр
5 Халхгол – 10 дугаар сарын 09-12-ны өдөр
6 Матад – 10 дугаар сарын 16-17-ны өдөр
7 Баянтүмэн – 10 дугаар сарын 18-19-ны өдөр
8 Булган – 10 дугаар сарын 23-24-ны өдөр
9 Хөлөнбуйр – 10 дугаар сарын 25-26-ны өдөр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих