Монгол улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Зүүн бүсийн чуулга” уулзалт энэ сарын 26,27-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо болж байна. Чуулганд Уул уурхай, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн төрийн байгууллагын төлөөлөл, уул уурхайн чиглэлээр нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж буй сумдын дарга нар болон уул уурхайн компаниуд оролцож байна. Чуулганаар уул уурхайн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал болоод цаашид хэрхэн түүнийг шийдвэрлэх зэрэг асуудлууд хэлэлцэгдэж байна. Дорнод аймгаас Адуунчулуун ХК, Дорнод "МАК” нүүрсний уурхай, Дун-Эрдэнэ” ХХК, "Шинь шинь” ХХК-ний төлөөллүүд оролцож байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.















Сэтгэгдэл бичих