Аймгийн төвийн 8 сургуулийн 4 нь, сумдын 14 сургуулийн 6 нь ажил хаялтад нэгдсэн байна. Түүнчлэн, аймгийн хэмжээнд ганцхан цэцэрлэг ажил хаялтад нэгдсэн нь Баяндун сумын цэцэрлэг аж. Энэ сарын 21-ний өдрийн ажил хаялтаас тоо цөөрсөн гэж "Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороо”-ныхон үзэж байна.
Цалингүй ажил хаялтад нэгдэх багш нарын тоо цөөрсөн шалтгааныг зарим сургууль, цэцэрлэг дэмжиж байгаа ч эцэг эхчүүддээ мэдэгдэл өгөөгүй, захирал эрхлэгч нарт очсон мэдэгдэл нь хожимдсноос болсон гэж тайлбарлав. Мөн зарим багш нар цалингүй ажил хаялтад оролцохыг хүсээгүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих