Баярын хуралд аймаг орон нутгийн удирдлагууд, ахмад багш нар болон одоо ажиллаж байгаа бүхий л сурган хүмүүжүүлэгчид оролцсон юм. Дорнод аймгийн боловсролын салбарынхны хувьд олон амжилт бүтээлээр энэхүү өдрөө угтсан юм.

Аймгийн Засаг дарга хурлын нээлтийн үйл ажиллагаанд зориулж хэлсэн үгэндээ: Эх орны хөгжил дэвшил боловсролоос л эхэлдэг. Энэхүү эрхэм үүргээ Дорнодын багш нар нэр төртэй биелүүлж, амжилтын түүчээ болон салбартаа манлайлж байна. 2016-2017 оны хичээлийн жилийг "Хүүхдийн хөгжил хүмүүжилд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлье” зорилтот жил болгосон. Зорилтот жилийн хүрээнд аймгийн Засаг даргын шийдвэрээр зохион байгуулсан "ЭЕШ-2017” эрчимжүүлсэн багш, сурагчдын 1 сарын сургалтад 171 багш, 824 сурагч хамрагдаж, 8,6 сая төгрөг зарцуулж, 2 тестийн машиныг шийдвэрлэсэн зэрэг нь аймгийн боловсролын салбарт гарсан амжилтад тодорхой хэмжээгээр дэмжлэг болсон гэж үзэж байна. 2017-2018 оны хичээлийн жилийг ЕБС-ийн хүрээнд: "Сургууль-хөгжлийн орчин”, Сургуулийн өмнөх боловсролын хүрээнд: "Цэцэрлэг-хөгжлийн орчин” гэсэн зорилтот жил болгон зарлалаа. Мөн багш нарын хөгжлийг дэмжих "Эрдэм” хөтөлбөрийг боловсруулж байна” хэмээн онцолж байлаа.

Дорнод аймгийн хувьд 2017 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын хэмжээнд Монгол хэл, Хими, Биологийн хичээлийн дундажаар 1-р байр, Нийгэм, Физикийн хичээлийн дундажаар 2-р байр, математик, гадаад хэл, газарзүйн хичээлээр 3-р байр эзэлж, нэгдсэн үнэлгээгээр улсдаа тэргүүлж, 800 оноотой 9 сурагч шалгагдсан. Төгсөгчид сүүлийн 4 жил дараалан элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсдаа манлайлсан. Энэ жил улсын "Оны тэргүүний багш” нэгээр нэмэгдэж Хан-Уул цогцолбор сургуулийн бага ангийн багш Ч.Сувдаа шалгарчээ
"Багш эрдэнэ” баярын хурлын үеэр хийсэн ажлаараа тэргүүлсэн олон багш нарыг шагнаж урамшууллаа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.














Сэтгэгдэл бичих