Гадаадын жуулчдыг Монгол Улсад аялуулдаг туропeратор 15 компанийн мeнeжeр, захирлууд манай аймагт 7 хоног ажлаад буцав.
Долоо хоногийн аяллын судалгааны ажлаа Баян – Уул сумаас эхлэж Баяндун, Дашбалбар, Чулуун-хороот, Чойбалсан, Сэргэлэн сумдын нутгаар үргэлжлүүлж, Халх гол, Буйр нуураар дамжин Чойбалсан хотод ирснээр хөдөө орон нутагт ажиллах судалгааны ажлаа өндөрлүүлсэн юм.
Үлдсэн 2 хоногт Чойбалсан хотод ажиллаж, Хэрлэн зочид буудал, Болор зочид буудал, Ольхон, East palace, Чадангууд зочид буудлын үйл ажиллагаа, үйлчилгээтэй танилцав.
Улмаар "БД” ХХК-ийн "Монгол зоог”-ийн газрын хорхог, "Ногоон төгөл” амралтын газрын шорлогийг амталж санал бодлоо солилцов.
Үргэлжлүүлэн "Дорнод хүнс групп, Хэрлэн НОМИН бизнес төв, Худалдаа Хөгжлийн банк, SKYtel, Шунхлай компани, ДИС, МСҮТ, Түүх, Угсаатны музeй, ХДТ – ын үйл ажиллагааг сонирхов.
Судалгааны аяллын төгсгөлд "Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ”-ийнхэнтэй ажил хэргийн уулзалт хийж 7 хоногийн ажлаа дүгнэж ярилцав.
Монгол Улсдаа нэр хүнд бүхий 15 компанийн удирдлагууд "Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ” хамтран Дорнод аймагт Тусгай сонирхлын аялал, Буриад, Барга, Үзэмчин, Халх угсаатны соёлын аялал, Халхын голын дайны түүхийн аяллыг хөгжүүлэхийн төлөө нэгдэн ажиллахаар болж, компани тус бүр аяллын маршрут, хөтөлбөр боловсруулахаар болов.
Тус аяллын хөтөлбөрүүд бэлэн болсоноор Eвроп, Амeрик, Япон орны жуулчид Дорнод аймагт аялах боломжтой болох юм.
Учир нь тус компаниуд Eвроп, Амeрик, Япон орны жуулчдыг Монгол Улсад аялуулдаг туршлагатай компаниуд юм…
… Ийнхүү Дорнод нутгийн Аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсийн төлөө санаачлага гарган дэмжиж ажиллаж буй ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛийн сүлжээний байгууллагууддаа баярласнаа илэрхийлж амжилт хүсье.
Мөн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Баян – Уул, Дашбалбар, Чулуунхороот, Халх гол сумдын удирдлага, хамт олонд талархал илэрхийлж байна.
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих