Дорнод аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2017 оны 11 дүгээр сарын 08-нд Баян-Уул сумын Соёлын төвд иргэдтэй уулзалт хийлээ. ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд Цагдаа, Шүүх, Прокурор, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтан, мэргэжилтэнгүүд ажиллаж ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагуудын 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл өгч, хамтарсан урлагийн тоглолт тоглолоо.
11-р сарын 09-нд Баян-Уул сумын ГХУССЗ-ийнхөнд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай сургалт, хэлэлцүүлэг, Цэцэрлэгийн эцэг эхчүүдийн төлөөлөлд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, захиргааны арга хэмжээ авах эрх бүхийн албан тушаалтангууд /байгаль орчин, татвар, нийгмийн даатгал, цагдаа/-д Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгуулсан. Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж иргэдээс санал хүсэлтийг авч ажиллалаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=25645
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих