Оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн ослоор Дорнод аймагт 17 хүний амь нас эрсэдсэн статистик мэдээлэл гарчээ. Үүнээс хөдөө орон нутгийн замд 12 хүн, хот доторх ослоор 5 хүн нас барсан байна.
Иймээс аймгийн Цагдаагийн газар Аймгийн авто тээврийн төв болон, Чойбалсан ОНӨҮГ-тай хамтран осол аваар ихээр гарч буй авто замуудад хурдаа тохируулах, суудлын хамгаалах бүсээ зүүх зэрэг мэдээлэх самбаруудыг байршуулж байгаа юм. Эдгээр самбарын зардлыг Аймгийн ГХУСАЗБСЗ-өөс санхүүжүүлсэн бөгөөд Чойбалсан хотод орж, гарах улсын чанартай болон орон нутгийн замууд дахь тойрог, аваар гарах эрсдэл бүхий хар цэгүүдэд байршуулжээ. Мөн Замын цагдаагийн тасгаас жолооч, зорчигчдод анхааруулсан стикер наалтуудыг хэвлүүлэн автомашинуудад тарааж байгаа аж.
Эх сурвалж: www,dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих