Жил бүр хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажиллагсдын өдрийн тохиолдуулан аймгийн ХХААГ-аас хамтран ажилладаг байгууллагуудынхаа дунд зохион байгуулдаг олон төрөлтийн тэмцээн энэ амралтын өдрүүдээд амжилттай болж өнгөрлөө.
Тэмцээнд 14 байгууллага авхаалж, самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр оноогоор Дорнод гурил ХК-ийн баг тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, алтан медаль, шилжин явах цомын эзэд болсон бол, ЭМГ-ын баг дэд байр, ХХААГ-ын баг гутгаар байранд тус тус шалгарлаа.
ЭМГ-ын баг өнгөрсөн жилийн аваргаар шалгарч шилжин явах цомын эзэд болж байсан бөгөөд тус тэмцээний уламжлалын дагуу ХХААГ-тай хамтран тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа болон хөгжөөн дэмжсэн хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=25659
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих