Монгол улсын Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан "Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл сургалт сурталчилгааны төлөвлөгөө”-ний дагуу жил бүрийн 11 дүгээр сарын эхний 14 хоногт "Хорт хавдартай тэмцэх аян”-ыг орон нутагт тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэ жил "Би чадна, Та ч бас чадна” уриан дор 11 дүгээр сарын 10-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шилэн зааланд "Хорт хавдрын эрт илрүүлэлтийг эрчимжүүлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн ЗДТГ, ЭМГ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа.
Өдөрлөгөөр иргэдэд элэгний В, С вирус илрүүлэх, хорт хавдрын талаарх ерөнхий ойлголт өгөх, хорт хавдрын урьдчилан сэргийлэлтийн талаарх сурталчилгаа, гарын авлага, санамж, "Та хорт хавдраас сэргийлж чадна”, "Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ” сэдэвт товхимол тараах, биеийн жин өндөр хэмжиж биеийн жингийн индекс тодорхойлох, цусны даралт хэмжих, захын цусанд сахар тодорхойлох үзлэг оношилгоог хийлээ.
Мөн "Мянган сарнай” эмийн сантай хамтран ясны сийрэгжилт тодорхойлох, Германы "Денк” фармын эмч төлөөлөгч нартай хамтран дархлаа дэмжих зорилгоор дархлаа дэмжигч Иммун актив, Магни денк, витамин тараах, шинэ эмийн мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж давхардсан тоогоор нийт 150 гаруй иргэнд үйлчиллээ
Өдөрлөгийн үеэр 39 иргэнд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийснээс элэгний В вирус 6 иргэнд, элэгний С вирус 2 иргэнд шинээр оношлогдсон байна. Захын цусанд сахар үзэх шинжилгээг 28 иргэн өгснөөс 20 иргэнд сахарын хэмжээ их гарсан байна. Биеийн жингийн индексийг 43 иргэнд тодорхойлж өгсөн байна. Артерийн даралт 43 иргэнд үзэж, даралт өндөр байсан 2 иргэнд эм уулган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Эдгээр эмгэг өөрчлөлт илэрсэн иргэдийг хяналтанд аван дараагийн үзлэг оношилгоонд хамруулахаар боллоо.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=25660
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих