Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн ахлах рефрент Н.Энхцэцэг, рефрент Ц.Насанжаргал нар 2017 оны 11 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд Дорнод аймаг ажиллаж байна. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, "Хариуцлага, үр дүнгийн жил”-ийн ажлын хүрээнд төрийн албаны хүний нөөцийн харилцааг зохицуулсан Хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилготой ажиллах, мөн төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн, шуурхай, хүнд сурталгүй очих боломжийг бүрдүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Дорнод аймагт ажиллах үеэр Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд батлагдсан бүтэц, орон тоогоор ажиллаж буй эсэх. /Аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ-ийн Ажлын алба, Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар;, Орон нутгийн өмчийн газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар болон бусад байгууллагууд
- в. Нутгийн захиргааны төрийн байгууллагуудын дарга, ЕБС-ийн захирал, төрийн албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж томилсон тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаж, шалгах
- г. Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа болон хууль зөрчин томилогдсон иргэдийн судалгааг гаргаж зөрчлийг арилгуулах үүрэг чиглэл өгөх,
- Төрийн байгууллагын үйлчилгээ, албан хаагчтай холбоотой болон төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн асуудлаар тухайн аймаг дахь салбар зөвлөл болон орон нутгийн төрийн байгууллагуудад иргэд, албан хаагчдаас ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг хянаж шалгах,
- б. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг нээлттэй, хүртээмжтэй, шуурхай болгох талаар төрийн байгууллагуудаас хийж буй ажил, үр дүн
- в. Орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар зарим байгууллагуудын албан хаагч, иргэдээс түүвэр судалгаа авах чиг үүрэгтэйгээр ажиллах юм.
Аймгийн ЗДТГ-ын ОНХА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих