Аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдаанд Цагдаагийн газрын, Хэв журмын тасгийн дарга Ц.Одчулуун өнгөрсөн 14 хоногийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн 9 буюу 23 % нь даваа гаригт ирсэн бол, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн 38 буюу 22,8% нь Даваа гаригт тус тус бүртгэгджээ.
Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн 6 буюу 15,3% нь 1-р баг дээр бүртгэгдсэн бол, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн 33 буюу 19,8% нь 6 дугаар багт, бүртгэгджээ.
Согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан иргэдийн 94 буюу 62,3% нь гэр, орон сууцанд зөрчил гаргасан бол 7 хоногийн Даваа гаригт 27 буюу 24,6% нь саатуулагдсан байна.
Саатуулагдсан иргэдийн 129 буюу 83,7% нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа бол 75 буюу 48,7% нь 25-39 насны иргэд байна.
Энэ 14 хоногт хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 57,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газраас "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзъя, хөдөлгөөний соёлыг дэмжигч хамт олон бүрдүүлье” сэдэвт аяныг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн он дуустал хугацаанд зохион байгуулж байна.
Аймгийн Засаг дарга аяны хугацаанд гарч буй үр дүн, хэрэгжилтийн талаар мэдээлэхийг аймгийн Цагдаагийн газарт, ДБЭХС ТӨХК-ийн урд замын ослыг бууруулах, шатлгаан нөхцөлийг судлах ажлын явцыг аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг ажлын хэсэгт тус тус үүрэг болгов.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих