Аймгийн ИТХ нэг дэх өдөр буюу 2017.12.04-ны өдөр хуралдаж Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл буюу ирэх онд хийх ажил, түүнд шаардлагатай төсөв хөрөнгө мөнгийг батлана.
Тус хөрөнгө мөнгийг ямар ажилд яаж зарцуулах саналыг аймгийн Засаг дарга боловсруулж, ИТХ - д өргөн мэдүүлж батлуулдаг бөгөөд ирэх жилийн төсвийг 57.4 төгрөг байхаар төлөвлөсөн байна...
Өргөн мэдүүлсэн Төсвийн алдагдал 2.4 тэрбум байх аж...
Урд өмнө ийм их алдалтай төсөв баталж байгаагүй бөгөөд энэ удаагийн алдагдал чухам юунаас бий болсоныг нягталж үзэхэд ард түмний татварын мөнгийг гамгүй үрэн таран хийхээр маш хариуцлагагүй төлөвлөжээ.
Тухайлбал 530.0 сая төгрөгөөр автомашин худалдан авахын тулд энэ мэт алдалтай төсөв боловсруулж үр ашиггүй зардлуудыг төлөвлөсөн байна...
Төсвийн алдагдалыг 2.4 тэрбум төгрөгт хүргэж, улмаар алдагдлаа нөхөх эх үүсвэрийг бодитой тооцоолоогүй гэх мэт хариуцлагагүй асуудалд ИТХ-ын төлөөлөгчдийг хяналт тавьж ажиллана гэдэгт найдаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих