Жил бүрийн 12 дугаар сарын 01-нд тэмдэглэн өнгөрүүлдэг "ДОХ-ын эсрэг дэлхийн өдөр”-өөр ЭМГ-аас олон үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.
Үүний хүрээнд БЗДХ болон ХДХВ/ДОХ-ын өвчний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх сурталчлан таниулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн санхүүжилттэйгээр Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо, Зүүн бүсийн оюутны холбоо хамтран оюутан залуусын дунд танин мэдэхүйн "ДЭВЖЭЭ” тэмцээнийг амжилттай зохион байгуулж, ПТК-ийн "Мөнгөлөг” баг тэргүүн байр, ДИС-ийн " Улаан тууз” баг хоёрдугаар байр, ПТК-ийн "Сэтгэхүй” баг гуравдугаар байранд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=26044
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих