"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ОУ-ын 16 хоногийн аян”-ыг жил бүрийн 11 сарын 25 –аас 12-р сарын 10-ны өдрийг дуустал дэлхий даяар тэмдэглэн, хүчирхийллийн эсрэг олон нийтэд хандсан янз бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг билээ.
ЗОРИЛГО:
1. Хүчирхийллийг тэвчихгүй байхыг, нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүр дуугарч эхлэхийг уриалах
2. Охид эмэгтэйтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хүн бүр дор бүрнээ жаахан ч болтугай алхам хийх, санаачлагыг дэмжих, хүчээ нэгтгэх
3. Хүн бүрийн аюулгүй байдлыг хангах, эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг үүрэг, амлалтаа биелүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах юм.
Уг аяны хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран "ЦАГААН ТУУЗ" зүүж аянд нэгдэх хөдөлгөөнийг өрнүүллээ.
Та бүхнийг энэхүү аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=26074
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих