Малайзын Куала Лампур хотод зохион байгуулагдсан чээж тооллын олон улсын 22-р олимпиадад Монгол Улсаас Тояа академийн сурагчид оролцохоор энэ сарын 7, 8-ны өдрүүдэд хоёр ээлжээр мордсон юм. Тус тэмцээнд оролцсон Монголын Соробан сампинч хүүхдүүд гайхалтай амжилт үзүүлж олон улсын тэмцээнээс Grand Champion 1, Champion 1, алтан цом 17, мөнгөн цом 27, хүрэл цом 20-ийг хүртжээ. Уг тэмцээнд Дорнод аймгийн Түгээмэл оюун сургуулийн захирал, Тояа академийн салбарын менежер Ц.Оюунсүрэн сурагч Г.Эмүжин, М.Үлэмжтөгөлдөр, Э.Хулан, Ө.Ану нарын хамт оролцсөн бөгөөд Дорнод аймгаа төлөөлөн оролцсон Г.Эмүжин, Хулан Алт, Ө.Ану мөнгө, М.Үлэмжтөгөлдөр хүрэл цом авлаа.
Гайхалтай амжилт үзүүлсэн сурагчиддаа илүү их амжилтыг хүсэн ерөөе.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=26095
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих