Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Б.Тэгшжаргал шинэ жилийн баярын арга хэмжээ, хүлээн авалт хийж буй албан байгууллагуудын удирдлага, зохион байгуулагч нар шинэ жилийн үзвэр үйлчилгээ эрхлэгчдэд хандан дараахь урилгыг гаргажээ. Түүний уриалгад:
Өнөө цагт аливаа байгууллагын баярын үйл ажиллагаанд өвлийн өвгөн, цасан охидыг оролцуулдаг явдал өргөн болжээ. Цасан охид гэж 1-3 дугаар ангийн бага насны охид шөнө оройн цагаар аль нэг баар рестораны үүдний хүйтэн коридорт олон цагаар хүлээж зогсохдоо шишка гэх даавуун гуталтай, нимгэн трико торон платье зэргийг өмсөн эогсож байгаа нь охидын эрүүл мэнд, өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлэхийн ээрэгцээ тэдний үзэл бодолд муугаар нөлөөлж томчуудын дундах цэнгэлээс буруу хандлага ойлголт авах сөрөг нөлөөтэй байна. Шинэ жилийн цэнгүүнд ирэхдээ дулаан хувцас өмсдөг хэдий ч хувцас солих өрөөгүйн улмаас тоглолтын дараа дээгүүрээ хувцасаа өмссөн болоод гэр лүүгээ нүцгэн шахуу гүйлдсээр харьдаг. Энэ нь томуу томуу төст өвчин, ханиадны вирус халдварлах нөхцөлийг үүсгэж байна. Мөн үзэл бодол тогтворжоогүй бага насны хүүхдийн үс гэзгийг нь лакаар шүрших, нүд амыг нь хямдхан химийн найрлага бүхий будгаар будаж хордуулахаас гадна архи оргилуун дарс зэргийг энэ гоё ах эгч нар хэрэглэдэг юм байна гэсэн ойлголтыг хэрсүүжиж амжаагүй балчир оюунд нь суулгаж байгаа нь бүүр ч буруу үйлдэл юм. Иймээс аливаа албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд шинэ жилийн баярын үйл ажиллагааны хөтөлбөртөө насанд хүрээгүй хүүхдийг оролцуулахгүй байж дээр дурдсан эрсдэлтэй байдлаас урьдчилан сэргийлье. Бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууддаа шинэ жилийн баярт нь "хүүхдийн” хэмжээнд нь хөрөнгө оруулалт хийж, хүүхэд насны сайхан дурсамж үлдээхүйцээр баярлуулахыг УРИАЛЖ байна гэжээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=26133
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих