ЗОРИЛГО: Үндэсний хэмжээнд явагдаж байгаа "НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” аяны хүрээнд үе тэнгийн найз нөхдөө уриалан дуудаж, хүнлэг чанар, сайхан сэтгэлийг төлөвшүүлэх , харамгүй тусыг хэн бүхэнд зориулж, эерэг нийгмийг бүтээх ирээдүйн эздийг төрүүлэх, хүндлэх, энэрэх, хайрлах ёс суртахуунд суралцахад өдөрлөгийн зорилго оршино.
УРИА: Эерэг сэтгэлгээ, Шинэ давалгаа, Зөв энергийг бусдад түгээцгээе. Тус аяны хүрээнд дараах ажлуудыг хийлээ. Үүнд:
1. Сургуулийн багш, ажилчид сурагчидаа угтан авч сайхан энерги бэлэглэлээ.
2. Шүр зах дээр очиж хүйтэн нөхцөлд ажиллаж байгаа ах эгч нартаа халуун аарц өгөв.
3. Тавдугаар сургуулийн дунд ахлах ангийн 27 бүлгийн нийт 885 сурагчдад болон цахим орчинд ("ЭЕРЭГ 12” PAGE) бусдад туслах уриалга гаргалаа.
4. 5-р сургуулийн Б. Мөнхтуяа багштай 10а анги, О. Аззаяа багштай 9г анги, Д. Хэрлэн багштай 9а анги, Ц. Алдармаа багштай 7б анги, Ариунтуяа багштай 12б ангийн 70 орчим сурагчид, 1-р сургуулийн 10а ангийн сурагч Г. Нандинцэцэг, "Modern art” клубын багш Э. Саранзаяа эмзэг бүлгийн 10 сурагчийг өөрийн зургийн дугуйландаа үнэ төлбөргүй хамруулахаар болж тус аянд нэгдэж сайн үйлсийн ажил хийсэн байна.
5. Сургуулийн 27 бүлгийн 900 орчим сурагчдад болон эцэг эхчүүдэдээ өөрсдийн 7-12р ангидаа сурч мэдсэн зүйлээ тайлагнан үзэсгэлэн гаргаж, дүү нартаа хэрхэн амжилттай суралцах талаар зөвлөгөө өгөв.
6. Сургуулийнхаа хагас болон бүтэн өнчин, эмзэг бүлгийн 12 сурагчдад хичээлийн хэрэглэл болон гарын бэлэг өгч баярлуулав.
7. Тус аянд маань идэвхтэй оролцсон анги хамт олон, хувь хүмүүст дурсгалын зүйл гардуулав.
8. Энэхүү арга хэмжээгээ жил бүр уламжлал болгон явуулахаар болж дараагийн ангиараа Б. Мөнхтуяа багштай 10а ангийг challenge-д дуудлаа.
"ЭЕРЭГ-12" хөтөлбөрийн ерөнхий зохицуулагчаар ажилласан Б. ОРГИЛМАА, хөтөч сурагчаар ажилласан Э. АНУЖИН, О. МАНДУХАЙ, Ц. НОМИНЦЭНД, Б. БАТЧИМЭГ, З. ОЮУНХАНД, Т. ИЧИНХОРЛОО, Д. ЗОЛЗАЯА нартаа болон нийт сурагчдадаа сурлагын амжилт хүсье.
ТУСАЛЖ ДЭМЖСЭН БОЛОН ХАМТРАН АЖИЛЛАСАН БҮХ ХҮМҮҮСДЭЭ БАЯРЛАЛАА. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=26161
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих