22-нд, Палестины ерөнхийлөгч Аббас: Палестин улс Америкийн зүгээс энхийн үйл явцад эвсүүлэхийг хүлээж авахгүй, АНУ-ын дэвшүүлсэн ямар ч төслийг хүлээж авахгүй гэжээ.
Палестины албаны "WAFA" агентлагийн мэдээнээс үзвэл, Аббас ил захидалдаа: АНУ Израйлийг хаацайлан, Иерусалимын статусын асуудалд Израйлийг дэмжсэн нь Палестины ард иргэдийн эрх ашгийг уландаа гишгэсэн явдал юм. Америк цаашдаа "хоёр улсын төсөл”, олон улсын хууль, НҮБ-ын холбогдох тогтоолыг мөрдөхгүй нь тодорхой болсон тул Палестин улс Америкийн зүгээс энх тайвны үйл явцад эвсүүлэхийг хүлээж авахгүй, Америкийн дэвшүүлсэн ямар ч төслийг хүлээж авахгүй гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих