АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨХ "MONGOLIAN GUIDE TOUR" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Чойбалсангийн БУЯНБАДРАХ өөрийн цахим хуудсандаа "Дорнод аймгийн аялал жуулчлалын нэгдэл" байгуулагдсанаас хойших үйл ажиллагаануудыг хэрхэн үе шаттай зохион байгуулсан, мөн цаашид ямар зарчимаар хөгжүүлэх тухай товчхон, оновчтой дүгнэж бичсэнийг уншигч та бүхэндээ тольлуулж байна.
Өнгөрсөн хавар гэнэтийн хүсэлт ирсэн нь "манай аймагт аялал жуулчлалын зөвлөх хийж өгнө үү” гэсэн санал байв. "Яагаад би гэж?” хэмээсэнд "зөв хүнээ олсон гэж бодож байгаа, тантай уулзах гэж хэд ирээд дандаа зөрсөн ...” гэхэд нь "пээш, судлагдчихсан байх нь, яагаад ийм итгэлтэй байна аа” гэж бодож билээ.
Ингээд 4 сард "Дорнод аймгийн Аялал жуулчлалын нөөц ба маркетинг” сэдвээр сургалт зохион байгуулж аймгаараа нэгдээд хэрхэн ажиллаж болох талаар "мэдлэг” өгөхийг хичээсэн. Намайг урьсан Р.Зоригтбаатар дарга өөрөө их хөдөлмөрч, тууштай хүн байсан нь хамгийн том хүч болсон юм.
2017 онд цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсан олон ажлыг хийж амжуулжээ. Тухайлбал,
- ХХЕГ-тай хамтран жуулчдад олгох хилийн бүсийн зөвшөөрлийг аймгийн төвөөс авах боломжтой болгосон.
- ХХЕГ-тай хамтран Хавирга боомтын шалган нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
- Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлд аялал жуулчлалын 10 зорилтыг тусгаж ИХ-аар батлуулсан.
- Дорнод нутгийн АЖ – ОУ-ын ЭШХ-ыг зохион байгуулсан.
- Дорнын аялал – 2017 аймгийн АЖ-ын үзэсгэлэн нээсэн.
- Женко тур-тай хамтран солонгос жуулчдын аяллыг зохион байгуулсан.
- Орон нутгийн хөтчийн бүлэг байгуулсан.
- Чойбалсан хот – аяллын хөтөч гарын авлага хэвлүүлсэн.
- Буйр нуур, Халх голын аялал – аяллын хөтөч гарын авлага хэвлүүлсэн.
- Цайны зам – ОУ-ын АЖ-ын холбоонд нэгдсэн.
- Хөх хотод Аялал жуулчлалын бизнес форумд оролцсон.
- Монголын АЖ-ын салбарын 15 төлөөлөгч Дорнод аймагт маршрутын судалгааны аялал хийж, зөвлөгөө дүгнэлт өгсөн.
- Зочлох үйлчилгээний сургалт зохион байгуулсан.
- ДОРНОД НУТГИЙН АЯЛАЛ – 2027 ХӨТӨЛБӨР боловсруулсан.
- Дорнод нутгийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн - төсөл эхлүүлсэн.
- Дорнод аймгийн АЖ-ын МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ хийлгэсэн.
- Дорнод аймгийн АЖ-ын 5 бүсийг тодорхойлсон.
- Эрдэмтэн судлаачдыг баг бүрдүүлсэн.
- Манжуурын АЖ-ын форумд төлөөлөгчөө оролцуулсан.
- УБ АЖ – 2017 экспо үзэсгэлэнд оролцсон.
- Монголын АЖ-ын үзэсгэлэн яармаг – 2017 -д оролцсон.
- Шувуу ажиглагчдын аяллыг зохион байгуулсан.
- АЖ-ын бизнес эрхлэгчдийн 17 удаагийн уулзалтыг зохиосон.
- Аймгийн АЖ-ын мэдээллийн сан байгуулж эхэлсэн.
Хамгийн чухал нь тус аймаг аялал жуулчлалын бодлогын баримт бичигтэй болсон явдал нь цаашид хэрхэн урагшлах чиг шугам болж өгөх юм.
Мөн Дорнод АЖ-ын нэгдэл нь хамтын ажиллагааны нэгдсэн сүлжээг бүрдүүлсэн нь бас нэгэн чухал түлхэлт юм. ХХБ, Төрийн банк, Хас банк, Скайтель, Хэрлэн Номин бизнес төв, Итгэл ивээлт эмнэлэг, Нью Эндорфин эмнэлэг, Дорнын тал трэвэл ХХК, Монгол зоог, Ханан булаг, Оргил ресторанууд, АСБЭ ХХК, Хас фото студи, Фокус студи, Боорчийн өргөө, Баян Буйр, Ногоон төгөл баазууд, Дорнод алтан тал зоогийн газар, Хөгжимт драмын театр, То ван, Хэрлэн, Ольхон, Ийст палас, Рояал, Болор зочид буудлууд, Аймгийн музей, Дорнод хүнс групп, Бабуб ХХК, Цахим хийц, Дорнын их бурхант ХХК, Дорнод ИС, Политехник коллеж, МСҮТ, Цагаан нуур авто засварын газар, Шунхлай-Дорнод, Тэнгэр даатгал-Дорнод, Дорнод медиа групп, Мижи ТВ, D1 ТВ, Учрал хийц ХХК,www.dornod.net,www.choibalsan.mn, АЖ-ын мэргэжлийн сургууль зэрэг байгууллагууд тус аймгийн аялал жуулчлалын хөгжлийн төлөө нэгдсэн байна.
2018 оны зорилтуудаа ч бид бүхэн ярилцаж тогтсон билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих